Шри Ланкаас цагаачлан ирсэн 87 настай Варатха Шанмуганатхан хэмээх эмэгтэй Канадын Йоркийн их сургуульд магистрын зэрэг хамгаалсан хамгийн өндөр настай хүн болжээ.
Шанмуганатхан Йоркийн их сургууль ахмад настнуудад үнэ төлбөргүй байдгийг 2019 онд мэдсэн даруйдаа, улс төрийн шинжлэх ухааны чиглэлээр сурах мөрөөдлөө биелүүлэхээр оюутан болжээ. Хэдий сургалтын явцад дэлхий нийтэд цар тахал хэмээх сорил тулгарсан ч тэр мөрөөдөлдөө бууж өгөлгүй, зүтгэсээр арваннэгдүгээр сарын 2-нд төгссөн байна.
Тэрбээр CNN-д өгсөн ярилцлагадаа “Улс төрд суралцаж, дээд боловсрол эзэмших нь миний үргэлжийн мөрөөдөл байсан. Эцэст нь түүндээ хүрсэндээ баяртай байна” гэжээ.
Хэдийгээр насан туршийн зорилгодоо хүрсэн ч Шанмуганатханы хийх ажил хараахан дуусаагүй гэнэ. Түүний дараагийн төлөвлөгөө бол дайны дараах Шри Ланкийн энх тайвны тухай ном аж.
Эх сурвалж: CNN