ЦЕГ: С.Чулууныг Монголын түүхэн эх сурвалжийг гадаад улсад шилжүүлсэн байж болзошгүй хэргээр шалгаж байна

ЦЕГ: С.Чулууныг Монголын түүхэн эх сурвалжийг гадаад улсад шилжүүлсэн байж болзошгүй хэргээр шалгаж байна

Соёлын сайд асан С.Чулууныг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж Өндөр Гэгээн Занабазарын намтар түүхтэй холбоотой эх сурвалжийг БНХАУ-д өгсөн байж болзошгүй гэх хэрэгт сэжиглэн шалгаж байна.

Энэ талаар Цагдаагийн байгууллагаас “Монгол Улсын Үндэсний номын сангийн тусгай сан хөмрөгт хадгалагдаж буй Өндөр Гэгээн Занабазарын намтар түүхэнд холбогдох түүхэн эх сурвалжийг эрдэм шинжилгээний боловсруулалт хийгдэлгүй гадаад улсад шилжүүлсэн байж болзошгүй гэмт хэргийг шалгаж байна. Уг гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд 2700 нэгжээс 14 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 6 сараас гурван жил хүртэлх хугацаатай зорчих эрхийг хязгаарлах, эсвэл 6 сараас гурван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэлтэй байгаа” гэжээ.

Уг материалыг БНХАУ-д ном болгон хэвлэн худалдаалж байгаа юм.