Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга нарын хэргийг ЦАГААТГАЛАА

Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга нарын хэргийг ЦАГААТГАЛАА

Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, гишүүн асан Ч.Отгочулуу нарт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болжээ. 

Шүүхээс тэдний хэргийг цагаатгасан байна. 

Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Н.Мөнхбат, Б.Шинэбаатар, гишүүн асан Ч.Отгочулуу нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдээд байсан юм.