Энэтхэгийн төв хэсэгт орших Мадхья Прадеш мужийн хүүхдийн эмнэлэгт гал гарч, дөрвөн нярай энджээ. Гал сөнөөгчид дуудлагын дагуу шуурхай ирж, ослын газарт гурван цаг ажиллан 36 нярайг аварч чадсан байна. Одоогоор галын шалтгааныг тогтоогоогүй байгаа бөгөөд урьдчилсан байдлаар цахилгааны богино холболтоос үүдэлтэй байж болзошгүй гэж албаныхан хэлж байна.
Тус улсын Ерөнхий сайд Шивраж Сингх Чоухан энэ үйл явдлын улмаас маш их шаналж буйгаа илэрхийлээд яаралтай мөрдөн байцаалт явуулахыг тушааж, хохирогчдын ар гэрийнхэнд 5400 долларын нөхөн төлбөр өгөхөө мэдэгдсэн байна.
Аюулгүй байдлын стандартыг чанд мөрдөөгүйн улмаас Энэтхэгийн эмнэлгүүдэд гал гарах нь тийм ч ховор тохиолдол биш. Уг осол гарахаас нэг хоногийн өмнө/2021.11.07/ гэхэд л Махараштра мужийн эрчимт эмчилгээний тасагт гал гарч 11 өвчтөн нас бараад байв.
Эх сурвалж: ВВС