ОХУ-ын таван мужид халдварын тохиолдол буураагүй тул бүх нийтийн амралтыг сунгажээ     

ОХУ-ын таван мужид халдварын тохиолдол буураагүй тул бүх нийтийн амралтыг сунгажээ     

ОХУ-ын Брянск, Томск, Смоленкс, Курск, Новгород муж бүх нийтийн амралтыг энэ сарын 15 хүртэл сунгах болжээ.

Тодруулбал, ОХУ-ын Засгийн газраас коронавирусийн халдварын тархалтыг хумих үүднээс өнгөрсөн сарын 30-наас энэ сарын 7-ныг хүртэл бүх нийтийн амралтын өдөр болгон зарласан юм. Энэ хугацаанд Москва, Санкт-Петербург хотод халдварын тохиолдол 30 орчим хувиар буурсан ч Татарстан, Крым, Самарад 30 хувиар нэмэгдсэн байна. Иймд дээрх мужуудад амралтын өдрийн хугацааг сунгахаар шийдвэрлэсэн байна.

Монгол Улстай хил залгаа Өвөр байгалийн хязгаарт хоногт 370, Бүгд Найрамдах Буриад Улсад 200 гаруй тохиолдол бүртгэгдэж байгаа аж. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан Эрхүү мужид сурагчдын амралтыг энэ сарын 14 хүртэл сунгасан бол Өвөр байгалийн хязгаарт үзвэр, үйлчилгээ, нийтийн хоолны газрууд энэ сарын 12 хүртэл хүүхдэд үйлчлэхгүй гэсэн шийдвэр гаргасан байна.

Г.Мөнхбаяр