Харуулын даргаа буудаж амийг нь бүрэлгэсэн хэргийн шүүх хурал ирэх даваа гарагт болно

Харуулын даргаа буудаж амийг нь бүрэлгэсэн хэргийн шүүх хурал ирэх даваа гарагт болно

Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт байрлах хилийн цэргийн ...дугаар ангийн хилийн харуулын постод үүрэг гүйцэтгэж байсан байлдагч М, Х нар харуулын даргаа буудаж амийг нь бүрэлгэж, цэргийн албанаас оргосон хэрэг өнгөрөгч дөрөвдүгээр сард гарсан билээ.

Энэ хэрэгт Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-2.4 ЭХТА 17.2-3.2 ЭХТА 28.5-1 ЭХТА 28.7-2 ЭХТА 28.15-1 зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд буй.

Шүүгдэгч М, Х нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан энэ сарын 15-ний өдрийн 10:00 цагт Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогджээ.