Зээлийн хүүг бууруулахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэв

Зээлийн хүүг бууруулахгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэв

Зээлдэгчдийн холбооноос таван банкинд зээлийн хүүг бууруулах шаардлага хүргүүлж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тодруулбал, тус холбооноос нэр бүхий таван банкинд зээлийн хүүг бууруулах 10 хоногийн хугацаатай шаардлагыг өнөөдөр хүргүүлж байгаа бөгөөд шаардлагын хариуг өгөхгүй бол дараагийн тэмцлийн хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдсэн юм.

Энэ талаар тус холбооны зүгээс мэдэгдэхдээ, “Манай холбоо нь зээлтэй иргэдийн дунд санал асуулга явуулсан. Эл санал асуулгын дүнд банкинд хүргүүлэх шаардалагаа боловсруулж дууслаа.

Хаан банк, Хас банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Төрийн банк гэсэн таван банкинд шаардлага хүргүүлнэ.

Хэрэв хүүгээ бууруулах арга хэмжээ авахгүй бол зээлтэй иргэд тэмцлийн дараагийн шатанд шилжинэ. Монголчууд зээлийн дарамтнаас болж хичнээн хүнд байдалд байгааг, ямар хэцүү нөхцөлд амьдарч байгааг бүгд мэдэж байгаа. Гадны хөрөнгө оруулагчтай гадны банкууд Монгол үйл ажиллагаа явуулж, иргэдийн шулж байна. Монголын ард түмэн олон жил нуруугаа бөхийлгөн байж ажиллаж гадны банкуудыг тэжээж ирлээ. 100 жилийн өмнөх Хятад Манжийн пүүсийн дарлалтай яг адил системээр явж байна” гэлээ.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө