ШУУРХАЙ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэр барьж хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг АТГ-аас шалгаж эхэлжээ

ШУУРХАЙ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэр барьж хөрөнгөжсөн байж болзошгүй албан тушаалтнуудыг АТГ-аас шалгаж эхэлжээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газрын дарга асан Г, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв болон   Санхүү ахуйн албаны дарга, Сэргээн засах газрын нэр бүхий дарга нарыг АТГ-аа шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. 

-ХАХУУЛЬ АВЧ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД ЗАРЦУУЛАХ ТӨСВӨӨС ШАМШИГДУУЛСАН ЭСХИЙГ ТОДРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА-

Тэднийг тендер сонгон шалгаруулалтын явцад нэр бүхий компанид давуу байдал олгож, тэднээс хахууль авсан мөн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж төсвийн хөрөнгийг завших замаар их хэмжээний хохирол учруулж Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зарцуулах төсвөөс шамшигдуулсан байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-аас шалгаж буй аж. 

Авлигатай тэмцэх үндэсний хороо байгуулагдаж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалж буй. Уг үйл ажиллагааны хүрээнд АТГ-ын үйл ажиллагаа идэвхжиж бүхий л шатанд хатуу хяналт шалгалтыг хийж байгаа билээ. Тухайлбал, Нийслэлийн прокурор асан Ш.Нямдорж, Мал эмнэлгийн ерөнхий газар болон Хөдөө аж, ахуйн яамны мэргэжилтнүүд, Гашуун сухайт дахь албаныхан, Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү нарыг авлига авсан байж болзошгүй үндэслэлээр АТГ-аас шалгаж буйгаа олон нийтэд мэдэгдсэн билээ.