Монголын 2.3 сая иргэний нээлттэй мэдээллийг хакердсан гэх хэргийг ТЕГ-аас шалгаж байна

Монголын 2.3 сая иргэний нээлттэй мэдээллийг хакердсан гэх хэргийг ТЕГ-аас шалгаж байна

2015 онд байгуулагдсан 700 мянган орчим гишүүнтэй Raidforums.com сайтад Могнол Улсын 2.3 сая иргэний дэлгэрэнгүй мэдээлэл бүхий санг 700 доллараар зарахаар байршуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл энэ хэргийг Тагнуулын байгууллага шалгаж эхэлжээ. Мөн холбогдож байгууллагууд анхаарлаа хандуулж, сандарч буй тухай мэдээлэл байна. 

Уг мэдээллийн санд хүмүүсийн овог, нэр, утасны дугаар, и-мэйл хаяг, гэрийн хаяг, ажил, регистрийн дугаар зэрэг бичлэгийн талбарууд байгаа юм.

Raidforums сайт нь олон улсын хакеруудын мэдээлэл солилцдог форум байх магадлалтай. Энд хакерууд олж авсан мэдээллийн сан, хэрэглэдэг арга техник, аль нэг байгууллагын сүлжээнд халдах гарц зэргийг наймаалцдаг ажээ. Зарыг нийтэлсэн хакер нь Raidforums.com сайтад хоёр жилийн өмнө элссэн байна.