ТОДРУУЛГА: Энхтайваны гүүрнээс унасан автобусны жолооч эмчлүүлж байна

ТОДРУУЛГА: Энхтайваны гүүрнээс унасан автобусны жолооч эмчлүүлж байна

Тээврийн цагдаагийн албанаас өгсөн мэдээллээр өнгөрсөн долоо хоногт нийслэл Улаанбаатар хотод 10156 автомашин, 20517 иргэн орж ирсэн бол 11257 автомашин, 22503 хүн нийслэлээс гарах хөдөлгөөнд оролцжээ.

Зам тээврийн осол хэргийн шинжтэй дуудлага 464 гарч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 8.4 хувиар өссөн дүнтэй гарчээ. Зорчигч өртсөн ослын тоо Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт нэмэгдсэн бол бусад дүүрэгт буурсан байна. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Энхтайваны гүүрний хажуу руу нийтийн тээврийн  автобус хашлага даван унасан осол гарсан. Уг ослын талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад, "Тухайн үед автобус зорчигчгүй бааз руу гаа явж байсан. Жолоочийн биед гэмтэл учирснаас эмнэлэгт эмчлүүлж байна. Осолд гурван машин өртсөн. Одоогоор автобусны жолоочоос бусдынх нь биеийн байдал хэвийн байгаа аж. Гурван жолоочийн согтолтын зэргийг тогтооход согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Осол юунаас болж гарсныг тогтоохоор ажиллаж байна. Урьдчилсан дүгнэлт гараагүй байна" гэлээ.