Нэгдүгээр эмнэлгийн КОВИД эмчилгээний бүсэд ажиллаж байсан сувилагч зургаан давхраас унаж нас барсан хэргийг ХААЖЭЭ

Нэгдүгээр эмнэлгийн КОВИД эмчилгээний бүсэд ажиллаж байсан сувилагч зургаан давхраас унаж нас барсан хэргийг ХААЖЭЭ

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн КОВИД-ын эмчилгээний тусгаарлалтын бүсэд ажиллаж байсан сувилагч энэ оны дөрөвдүгээр сарын 29-ны өдөр зургаан давхраас унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Тус хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс мөрдөн шалгаж, прокурорын байгууллагад шилжүүлсэн байдаг. 

Тэгвэл эл хэргийг аравдугаар сарын дөрөвний өдөр гэмт хэргийн шинжгүй хэмээн хаасан байна.