АЛГА БОЛСОН ЭМЭГТЭЙН ХҮҮ: Цагдаа хугацаа алдсан учраас арга барахдаа бид өөрсдөө камер шүүлгээд явж байна

АЛГА БОЛСОН ЭМЭГТЭЙН ХҮҮ: Цагдаа хугацаа алдсан учраас арга барахдаа бид өөрсдөө камер шүүлгээд явж байна

Энэ оны аравдугаар сарын 13-ны өдөр /2021.10.13/ иргэн Ж.Энхсайхан гэх 46 настай эмэгтэй Сонгино-Хайрхан дүүрэг дэх гэрээсээ гараад сураггүй алга болжээ.

Тэрбээр 156 см өндөр, махлаг биетэй, богино хар үстэй, шар царайтай, гэрээс гарахдаа хөх ягаан цамцтай, дөрвөлжин хээтэй хар саарал өмдтэй, хар өнгийн пүүзтэй гарсан гэх.

Тэгвэл түүний хүүтэй холбогдож тодруулахад тэрбээр, “Манай ээж Төв аймагт сувиллын газар тогооч хийдэг. 15 хоног амарч байх хугацаандаа гэртээ түр ирээд байсан юм. Аравдугаар сарын 12-ны өдөр гэрээсээ гараад эгчийндээ хононо гээд явсан. Тэр өдрөө эгчийнд очиж хоноод өглөө буюу 13-ны өдөр гэр лүүгээ явна гээд гарсан ч гэртээ ирээгүй. Иймд 14, 15-ны өдөр цагдаад мэдэгдсэн. Эхлээд хорооны цагдаа л бүртгэж авч нэг сарын хугацаанд хариуцдаг. Тэгээд дүүргийн эрүүгийн хэлтэст өгдөг гэсэн. Нэг сар өнгөрсөн ч цагдаагийн алба албан бичиг, тоот тогтоол гэх мэт зүйлс хийгээд байхаар нь аргаа бараад өөрийн цахим хуудастаа оруулж байна. Цагдаагаас бүх хэлтэс рүүгээ ээжийг минь алга болсон гэх хуудас явуулж байгаа. Бид өөрсдөө камер шүүлгэж явахаас өөр арга алга. Найз нөхөд гэх бүхий л хүнээс нь асуусан. Миний мэдэхгүй найз нөхөд байхыг үгүйсгэхгүй. Гэр бүлд муудалцаж, ямар нэг асуудал гарсан гэх зүйлгүй. Ам бүл гурвуулхнаа байдаг. Ээж маань хоёр хүүхэдтэйгээ л. Иймээс харсан хүн байвал мэдээлэл өгч туслаач” гэсэн юм. Тус эмэгтэйтэй холбоотой мэдээллийг 89848292, 96616151 дугаарт өгнө үү.