Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар "Мал мах арга" хэмжээний хүрээнд малын хулгайн гэмт хэргийг илрүүлжээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн малчин “Б”-гийн 1 тооны үхэр энэ арван нэгдүгээр сарын 16-17-ыг шилжих шөнө хулгайд алдагдсан дуудлага мэдээллийг тус сумын хэсгийн төлөөлөгч хүлээн авчээ. Мэдээллийн мөрөөр холбогдох шалгалтыг хийхэд иргэн “Ш” хулгайлж мах, арьсыг нь хураасан өвсөн дотор нуусан байсныг илрүүлжээ.
