Ковидоо эмчлүүлж, эмнэлэгт хэвтэж байгаад “оргож” сураггүй алга болсон хэрэг Өмнөговь аймагт гарчээ

Ковидоо эмчлүүлж, эмнэлэгт хэвтэж байгаад “оргож” сураггүй алга болсон хэрэг Өмнөговь аймагт гарчээ

Энэ арваннэгдүгээр сарын 16-ны өдөр Өмнөговь аймгийн Баяндалай сумын эрүүл мэндийн төвөөс шизофрени өвчтэй /сэтгэцийн өөрчлөлттэй/ ковид туссан эмэгтэй 51 настай иргэн А эмнэлгээсээ оргож, сураггүй алга болсон хэрэг гарчээ.

Тодруулбал, энэхүү хэрэг оройн 19:00 цагийн орчимд болсон бөгөөд цагдаагийн байгууллагад тухайн өдрийн 22:00 цагийн орчимд мэдэгдсэн байна. Ингээд тус эмэгтэйг эрэн хайж эхэлжээ. 51 настай иргэн А нь сураггүй алга болох үедээ дан цамц өмд, тавчиктай эмнэлгээс гарсан байжээ.