Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ НАЙМАН настай хүүхдийн толгой руу галын дэгээ шидэж гэмтээжээ

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ НАЙМАН настай хүүхдийн толгой руу галын дэгээ шидэж гэмтээжээ

Энэ арваннэгдүгээр сарын 16-ны өдөр /2021.11.16/ Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрт “Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, агсан тавьж, хүүхдийн толгой гэмтээчихлээ” гэх дуудлагыг оройн 21:00 цагийн орчимд цагдаагийн газар өгчээ.

Ийнхүү очиход тус аймгийн Баяндалай сумын харьяат иргэн У 25 настай эрэгтэй нь тус сумын харьяат иргэн Э 8 настай эмэгтэйн толгойг галын дэгээ шидэж гэмтээсэн хэрэг гарсан байна. Одоогоор Өмнөговь аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа аж.