С.Болормаа агсан амиа алдсан хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгалаа

С.Болормаа агсан амиа алдсан хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгалаа

2020 оны хоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан С. Болормаа агсан аймгийн Засаг дарга асан В.Ренцэндоржийн албан өрөөнөөс гарч яваад, хамт ажилладаг мэргэжилтнийхээ автомашинд учир битүүлгээр нас барсан байдалтай олдсон. Улмаар УЕПГ-аас хяналт тавьж хэргийг Говь-Алтай аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн шүүхэд шийдвэрлүүлэхээр харьяалал тогтоосон байдаг.

Тус хэргийн шүүх хурал өчигдөр /2021.11.19/ боллоо. Шүүх бүрэлдхүүний эцсийн шийдвэрээр С.Болормаа агсан амиа алдсан хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Э.Мэндсайхан, В.Рэнцэндорж, Б.Лхагвадорж нарыг  цагаатгалаа. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхийн гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй байгаа аж. Мөн давж заалдах шатны шүүх хуралд гомдол гарах эрхтэй байгаа талаар хэллээ.