Дулааны худагт байсан цогцсыг гаргажээ

Дулааны худагт байсан цогцсыг гаргажээ

Дулааны худагт байсан цогцсыг гаргажээ. Тодруулбал, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо, 213 дугаар байрны хажууд дулааны худгаас цогцос гаргах шаардлагатай байна гэсэн мэдээллийг тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 09:45 цагт өгсөн байна. Нийслэлийн аврах анги-105-ын алба хаагчид зургаан км замыг туулан очиход дөрвөн метрийн гүнтэй дулааны худагт /хаяг тодорхойгүй/ Ц /55 настай эрэгтэй/ нас барсан байсан цогцсыг гаргаж, тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ахлах мөрдөгчид шилжүүлэн өгсөн.