НОК-ын Шуурхай штабын даргаар Р.Дагвыг томиллоо

НОК-ын Шуурхай штабын даргаар Р.Дагвыг томиллоо

НИТХ-ын дарга асан, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагвыг Нийслэлийн онцгой комисс /НОК/-ын шуурхай штабын даргаар дөнгөж сая томилсон байна. Өмнө нь уг албан тушаалыг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Р.Чингис хашиж байсан юм. Р.Чингисийн хувьд хариуцлага алдсан учир албан тушаалаас нь чөлөөлсөн билээ. 

Г.Дагвын товч намтар

  • Төгссөн сургууль: МУИС-2002, ИЗОУИС-2012, Удирдлагын академи-2015
  • Боловсрол, мэргэжил, Эрдмийн зэрэг цол: Дээд- Эрх зүйч, Магистр, Доктурант
  • Ажилласан байдал: МҮОНРТелевиз, НЗДТГ, СХД- ийн ЗДТГ
  • Гавъяа шагнал: Алтан гадас, Хөдөлмөрийн хүндэт медаль, Бусад одон медалууд
  • Сонгуульт ажил: МАН- ын Бага хурлын гишүүн, Нийслэлийн МАН-ын хурлын гишүүн, СХД- ийн МАН-ын хурлын тэргүүлэгч, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дах МАН-ын бүлгийн дарга, НИТХ-ын даргаар ажиллаж байсан.