Уул уруу ковш онхолдож, нэг хүн нас баржээ

Уул уруу ковш онхолдож, нэг хүн нас баржээ

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Майхан толгойн Бясалгалын-Ам гэх газарт уулын уруу ковш онхолдож, хоёр хүн дарагдан, нэг нь амь насаа алдсан байна. Тодруулбал, уулын хажуугийн газар тэгшилж байсан дугуйт түрэгч онхолдсон ноцтой осол өчигдөр 14:00 цагийн орчимд Онцгой байдлын газарт бүртгэгджээ. 

Ослын улмаас  “Ноён трейд” ХХК-ийн туслан гүйцэтгэгч, 30 настай эрэгтэй гэмтсэн тул Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн байна. Харамсалтай нь, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харъяат иргэн, 30 настай, эрэгтэй Г нас барсан тул цогцсыг гаргаж, дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шилжүүлжээ.