БАРИМТ: Э.Батшугарын компьютерт нэвтэрсэн гэх мэдээллийг Wikileaks ИЛ БОЛГОЖЭЭ

БАРИМТ: Э.Батшугарын компьютерт нэвтэрсэн гэх мэдээллийг Wikileaks ИЛ БОЛГОЖЭЭ

УИХ-ын 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт болж өндөрлөсөн нөхөн сонгуулийн үр дүнгээр УИХ-ын гишүүн болсон Н.Энхбаярын хүү Э.Батшугар өнгөрөгч долоо хоногт чуулганы танхимд нэгэн ноцтой мэдэгдэл хийсэн.

Тодруулбал, түүнийг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байх 2013 онд АТГ-ын ажилтан гадны тусгай үйл ажиллагаа явуулдаг байгууллага хөлслөөд, түүний компютерт нэвтэрсэн байдаг. Энэ нь “Wikileaks”-ээс ил болсон гэж мэдэгдсэн юм. Учир нь 2012-2016 оны хугацаанд АН болон МАХН-уудын хамтарсан Засгийн газрын үед Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан аж.

-АТГ-ААС ЗАРИМ ИРГЭДИЙН ТЕХНИК ХЭРЭГСЛИЙГ ГАДНЫН ТУСГАЙ ХҮЧНИЙ ТУСЛАМЖТАЙ ТАГНАЖ, ЧАГНАЖ БАЙСАН УУ-

Иймд бид Э.Батшугарын мэдээллийн дагуу хайлт хийж үзэхэд дараах мэдээлэл гарч ирсэн юм. Тодруулбал, Wikileaks мэдээллийн байгууллага нь 2015 оны долдугаар сарын 8-ны өдөр Итали улсын Hacking Team гэх бүлгэм нэг сая гаруй иргэний и-мэйл хаяг болон компьютерыг хакердсан гэх мэдээллийг олон нийтэд ил болгосон байна.

Мөн халдлагад өртсөн иргэд дунд тухайн улс орны дотоодын ямар нэгэн томоохон үйл ажиллагааг хариуцдаг хүмүүс байсан талаар мөн онцолсон байна. Тус мэдээлэлд 2013 оны долдугаар сарын 26-нд н.Батшугар гэх иргэний компьютер лүү халдсан гэх мэдээлэл гарчээ. Иймд манай улсын АТГ-аас тухайн үеийн Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугарын компьютер, техник хэрэгсэлд гадны тусгай байгууллагын тусламжтайгаар тагнах, чагнах үйл ажиллагаа явуулж байсан байж болзошгүй байна.

Учир нь тус мэдээлэл [email protected] гэсэн и-майл хаяг ч дурдагджээ. Мэдээллийн эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Сонирхуулахад, HackingTeam нь 2003 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд засгийн газар, хууль сахиулах агентлагууд болон томоохон корпорацуудад тандалт болон халдлага хийдэг Итали Улсын Миланд хотод төвтэй мэдээллийн технологийн бүлгэм ажээ.

Дээрх мэдээлэлд"Агентын програм хангамжийг шинэчлэхийг биднээс хүсч байна уу? бидний бай зөв бөгөөд.. компьютерийн нэр, ID гэх мэт... бүх нотлох баримт таарч байгаа боловч асуудал нь scout горимд байна" гэсэн байна. 




Улаанбаатарт 24 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө