Д.Хаянхярвааг суллажээ

Д.Хаянхярвааг суллажээ

Өнгөрсөн сард “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал, УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваагийн өрөөнд АТГ-аас прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн мөнгө хурааж авсан. Улмаар түүнийг 30 хоног цагдан хорьсон. Цагдан хорих 30 хоног нь энэ сарын 18-ны өдөр дууссан учраас суллагдсан байна. Түүний хувьд авлига өгснөө хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр хүсэлт гаргасан билээ.

Тэрбээр “Эрдэнэс Монгол” компаниас тендер сонгон шалгаруулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдаж авах тухай хууль зөрчиж, шаардлага хангахгүй нэр бүхий аж ахуй нэгжийг сонгон шалгаруулсан. Улмаар давуу байдал бий болгосныхоо төлөө хахууль авсан байж болзошгүй хэргээр ийн шалгуулж эхэлсэн юм.