Д.Хаянхярвааг хилээр гарахыг хязгаарлаж, хэргийн оролцогч нартай уулзахыг хоригложээ

Д.Хаянхярвааг хилээр гарахыг хязгаарлаж, хэргийн оролцогч нартай уулзахыг хоригложээ

Д.Хаянхярваад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ. 

Д.Хаянхярваад авсан цагдан хорих таслан сэргийлэх аргахэмжээг 2021 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрөөс өөрчилж, түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох, хэргийн оролцогч Ш.Уртнасан, Ц.Отгонбаатар, Ш.Дорж, Л.Болормаа нартай уулзахыг хориглох, хязгаарлалт тогтоох, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, буюу "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирлын албан үүргийг биелүүлэхийг уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусах хүртэлх хугацаанд түдгэлзүүлэх, таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч шийдвэрлэв.