"АТҮТ-ийн мэргэшсэн жолоочийн тасгийн мэргэжилтэн Б нь 30 удаагийн үйлдлээр хахууль авч, 7 удаа хахууль зуучилж өгсөн"

"АТҮТ-ийн мэргэшсэн жолоочийн тасгийн мэргэжилтэн Б нь 30 удаагийн үйлдлээр хахууль авч, 7 удаа хахууль зуучилж өгсөн"

Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд байрлах "Нисдэг машин" төвийн 3 давхарт байрлах АТҮТ-ийн салбарт АТГ-аас нэгжлэг хийж, холбогдох албан тушаалтнуудыг шалгаж эхэлсэн талаар бид мэдээлсэн билээ.

Тэгвэл уг асуудлаар АТГ-аас албан ёсоор тайлбар өглөө. Тус тайлбарт "Авлигатай тэмцэх газраас явуулсан мөрдөн шалгах ажиллагааны дүнд Авто тээврийн үндэсний төвийн Мэргэшсэн жолоочийн тасгийн мэргэжилтэн Б-г бусдаас хахууль авсан, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр шалгаж байна.  Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хот дахь Авто тээврийн үндэсний төвийн харьяа 4 газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, албан тушаалтан Б нь тус төвийн ажилтан Х-аар дамжуулан 3 удаагийн үйлдлээр хахууль авсан, мөн У гэгчээс 27 удаагийн үйлдлээр хахууль авсан, дүүргийн салбарын удирдах албан тушаалтанд 7 удаагийн хахууль зуучилж өгсөн үйлдлүүдийг илрүүлэн шалгаж байна" хэмээжээ.