ТЕГ: Хакеруудын зарж байсан 2.3 сая иргэний мэдээлэл нь “Хаан банк“-ны мэдээлэл байсан гэж дүгнэж байгаа

ТЕГ: Хакеруудын зарж байсан 2.3 сая иргэний мэдээлэл нь “Хаан банк“-ны мэдээлэл байсан гэж дүгнэж байгаа

2015 онд байгуулагдсан 700 мянган орчим гишүүнтэй Raidforums сайтад Могнол Улсын 2.3 сая иргэний дэлгэрэнгүй мэдээлэл бүхий санг 700 доллараар зарахаар байршуулсан байгаа талаар бид өмнө мэдээлсэн.

Тэгвэл өнөөдөр болсон байнгын хорооны хуралдааны үеэр Тагнуулын Ерөнхий газрын албан тушаалтан энэ талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, тэрээр “Тус сайт дээр тавигдсан мэдээллээс харвал Хаан банкны мэдээлэл юм байна гэдэг нь дансны дугаар болон ил тавигдсан мэдээллээс нь харахад тэгж дүгнэж болохоор байгаа” гэсэн мэдээллийг өглөө.