МАН-ын байрны 9 давхраас гарсан утааг "Зоорийн давхарт хог шатсан" гэж ОБЕГ тайлбарлав

МАН-ын байрны 9 давхраас гарсан утааг "Зоорийн давхарт хог шатсан" гэж ОБЕГ тайлбарлав

МАН-ын байр буюу Тусгаар тогтнолын ордоны есдүгээр давхарт гал гарч байгаа талаарх мэдээлэл өчигдөр /2021.11.23/ орой цахим сүлжээнд цацагдсан.

Тиймээс ч тухайн гал гарсан өрөө хэнийх болох, ямар шалтгаанаас болж гал гарав гэгчлэнгээр олон нийт анхаарал хандуулж байв. Тэгвэл өнөөдөр /2021.11.24/ Онцгой байдлын ерөнхий газар /ОБЕГ/-ын хоногийн мэдээнд “Тусгаар тогтнолын ордон”-ын зоорийн давхарт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” худалдааны төвийн хог шатаж байсныг унтраасан" хэмээн мэдээлжээ.

Тодруулбал, "Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан 20:47 цагт очиход “Тусгаар тогтнолын ордон”-ы зоорийн давхарт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” худалдааны төвийн хог шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан" гэжээ. Гэтэл олон нийтийн сүлжээнд цацагдсан зурагт тус байрны есдүгээр давхрын цонхоор утаа савсаж байсан нь дээрх мэдээлэлд эргэлзээ төрүүлж буй юм. 

МАН-ын төв байр Тусгаар тогтоолын ордон. 2021.11.23