Төрийн албаны ерөнхий шалгалтыг арваннэгдүгээр сарын 15-21-ний өдрүүдэд орон даяар зохион байгуулагдсан. Шалгалтад 9207 иргэн бүртгүүлснээс 7458 нь оролцож, эдгээрийн 2233 нь шалгалтад тэнцсэн байна. Төв комиссоос шалгалтын явцын дүнг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанд танилцуулж, тэнцсэн иргэдийг тухайн аймаг, нийслэлийн төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэх юм.
