ТОДРУУЛГА: 40 гаруй хүүхэд нэгнийгээ бүлэглэн зодоогүй, дөрвөн хүүхэд л хоорондоо зодолдсон

ТОДРУУЛГА: 40 гаруй хүүхэд нэгнийгээ бүлэглэн зодоогүй, дөрвөн хүүхэд л хоорондоо зодолдсон

Энэ даваа гарагт нийслэлийн 97-р сургуулийн 40 гаруй хүүхэд бүлэглэж нэгнийгээ зодсон хэргийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байсан билээ.

Тэгвэл тус хэргийн талаар ЦЕГ-аас өгсөн мэдээлэлдээ, “БЗД-ийн 97-р сургуулийн цагдаагийн газарт есдүгээр ангийн сурагч 40 гаруй хүүхдүүдэд зодуулсан гэх мэдээлэл ирсэн. Тус гомдол, өргөдлийн дагуу цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн. Хохирогч болсон хүүхдийг шүүх эмнэлэгт үзүүлнэ” гэсэн юм.

Тэгвэл тус зодооныг харж байсан гэх эх сурвалжийн мэдээллээр, “Тус хэрэгт нийт дөрвөн хүүхэд л оролцсон бөгөөд яаж яваад 40 гээд байгааг мэдэхгүй. Зодуулсан хүүхэд өөрт нь ч асуудал байгаа харагдсан. Зүгээр байсан хүнийг зодоод байхгүй нь мэдээж. Болиулах гэж оролдсон ч 11-р ангийн ах нар одоо нэг нэгээрээ зодолд гээд байсан” гэсэн юм.

Мөн өсвөр насны хүүхдүүд хоорондоо зодолдож, танхайрах нь эрүүгийн хуулиар шийдвэрлэгддэг асуудал юм. Хэрэв хохирогчийн биеийн байдал хөнгөн байвал торгууль оногдуулдаг ч харин хүнд байвал хорих ял оноодог заалттай. Иймд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж, багш, эцэг эх нарыг цагдаагийн байгууллагатай хамтарч ажиллахыг анхаарууллаа.