Тамхи татаж, замын голд зорчигчдоо буулгасан нийтийн тээврийн жолооч О-д шийтгэл оногдуулжээ

Тамхи татаж, замын голд зорчигчдоо буулгасан нийтийн тээврийн жолооч О-д шийтгэл оногдуулжээ

Өчигдөр /2021.11.23/ нийтийн тээвэр, автобусны жолооч О нь үйлчилгээнд явж байхдаа тамхи татаж, зогсоол, гарцгүй газар зорчигчдоо хөөж буулгасан гэх асуудал цахим сүлжээнд гарсан билээ.

Тэгвэл тус хэрэгт холбогдуулан Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар өөрийн цахим хуудсаараа, “тус жолоочид хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулж, сургалтад хамруулахаар болсон. Мөн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч, аж ахуйн нэгжид шаардлага хүргүүлсэн” гэж мэдээллээ.