52 настай иргэн "Цагаан даваа" хогийн цэг орчим сураггүй алга болжээ

52 настай иргэн "Цагаан даваа" хогийн цэг орчим сураггүй алга болжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо “Цагаан даваа”-ны хогийн цэгийн орчим Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны иргэн Б /52 настай, эрэгтэй/ 2021.09.17-ны өдөр сураггүй болсон эрэн хайх ажиллагаанд дэмжлэг хэрэгтэй байна гэсэн хүсэлтийг 2021.11.24-ний өдрийн 10:13 цагт хүлээн авсан байна.

Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар анги, Гал түймэр унтраах, аврах 35 дугаар анги, нийслэлийн Аврах анги-105, Баянзүрх дүүргийн  Цагдаагийн 2 дугаар хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн 2021.11.24-ний өдрийн 10:40 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж “Цагаан даваа”-ны хогийн цэгээс эхэлж Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо “Ээж хайрхан”, Батлан хамгаалах яамны хээрийн сургалтын төв, “Тоосгоны үйлдвэр”, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо “Алтан-Өлгий”-н оршуулга гэдэг газар хүртэл явганаар 11 км-т зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 17:28 цагт түр зогсоожээ.

Эх сурвалж: ОБЕГ