АТҮТ-ийн мэргэжилтэн Б нь удирдлагууддаа "хахууль" зуучилж өгдөг байжээ

АТҮТ-ийн мэргэжилтэн Б нь удирдлагууддаа "хахууль" зуучилж өгдөг байжээ

Чингэлтэй дүүргийн тавдугаар хороонд байрлах "Нисдэг машин" төвийн 3 давхарт байрлах АТҮТ-ийн салбарт АТГ-аас нэгжлэг хийж, холбогдох албан тушаалтнуудыг шалгаж эхэлсэн талаар бид мэдээлсэн билээ.

Энэ талаар АТГ-аас тайлбар өгөхдөө "Авлигатай тэмцэх газраас явуулсан мөрдөн шалгах ажиллагааны дүнд Авто тээврийн үндэсний төвийн Мэргэшсэн жолоочийн тасгийн мэргэжилтэн Б-г бусдаас хахууль авсан, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр шалгаж байна.  Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хот дахь Авто тээврийн үндэсний төвийн харьяа 4 газарт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, албан тушаалтан Б нь тус төвийн ажилтан Х-аар дамжуулан 3 удаагийн үйлдлээр хахууль авсан, мөн У гэгчээс 27 удаагийн үйлдлээр хахууль авсан" гэсэн.  Эх сурвалжийн мэдээлж буйгаар, "мэргэжилтэн Б нь удирдлагууддаа 7 удаагийн хахууль зуучилж өгсөн аж. Тиймээс дээрх удирдлагуудыг ч уг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа" гэсэн юм.