Э.ЭНХБАТЫН ӨМГӨӨЛӨГЧ: “Н.Түвшинбаярын уух зүйлд сэтгэцэд нөлөөлөх бодис хийсэн” гэж олон нийтийг төөрөгдөлд оруулах шаардлагагүй

Э.ЭНХБАТЫН ӨМГӨӨЛӨГЧ: “Н.Түвшинбаярын уух зүйлд сэтгэцэд нөлөөлөх бодис хийсэн” гэж олон нийтийг төөрөгдөлд оруулах шаардлагагүй

Цахим сүлжээнд улсын начин Э.Энхбатыг зодож, хүнд гэмтэл учруулсан Н.Түвшинбаярын "уух зүйлд сэтгэцэд нөлөөлөх бодис хийсэн байж болзошгүй" гэх мэдээлэл түгээд байна. Тодруулбал, Н.Түвшинбаяр нь Э.Энхбатыг зодох үедээ согтуу байсан гэх ба түүний уух зүйлд нь хэн нэгэн сэтгэцэд нөлөөлөх бодис хийсэн байж болзошгүй гэх мэдээлэл түгээд байгаа юм. Тэгвэл Э.Энхбат начны өмгөөлөгч О.Санчирбал энэ талаар “Тийм зүйл байхгүй. Олон нийтийг төөрөгдөлд оруулах шаардлагагүй” гэжээ.

Ташрамд дурдахад өнгөрсөн сард Н.Түвшинбаярт холбогдох хэргийгхохирогчийн өмгөөлөгчийн хүсэлтээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан билээ.