Д.Эрдэнэчимэг шүүгч бус гишүүний шалгаруулалтад тэнцсэнгүй

Д.Эрдэнэчимэг шүүгч бус гишүүний шалгаруулалтад тэнцсэнгүй

УИХ-ын чуулганаар Шүүхийн Ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүд томилох асуудлыг хэлэлцэн, нэр дэвшигч Н.Отгончимэг, Д.Эрдэнэчимэг, Н.Баасанжав, Р.Онончимэг, Н.Мөнгөнцэцэг нарын зорилт, төлөвлөгөөг сонсч, хэлэлцлээ.

Шүүхийн сахилгын хороо, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтын томилгоог УИХ өнгөрсөн пүрэв гаригт хэлэлцэхэд УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан билээ.

Ийнхүү завсарлагын хугацаа дуусч өнөөдөр хэлэлцсэнээр Шүүхийн Ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд Н.Отгончимэг, Н.Баасанжав, Р.Онончимэг, Н.Мөнгөнцэцэг нарыг томилохыг УИХ-ын гишүүдийн олонх дэмжлээ. Харин нэр дэвшигч Д.Эрдэнэчимэгийг томилохыг дэмжсэнгүй.