Их эзэн богд Чингис хаан, Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

Их эзэн богд Чингис хаан, Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

Бүгд Найрамдах Монгол Ард Улс /БНМАУ/-аа тунхаглаж, Анхдугаар үндсэн хуулиа баталсны 97 жилийн ой өнөөдөр /2021.11.26/ тохиож байна. Иймд 11.00 цагт төрийн өндөрлөгүүд Их эзэн Чингис хаан болон жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө. Мөн өнөөдөр улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан “Монгол бөхийн өргөө”-нд болох юм.