Өнөөдөр Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал болно

Өнөөдөр Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал болно

Өнөөдөр /2021.11.29/ Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэхээр товложээ.

Хэргийг эргэн сануулахад асан Э.Бат-Үүл, Төрийн орон сууцны санхүүжилтийн корпорацын захирлаар ажиллаж байсан А.Гантулга, "Бэрэн групп" компанийн захирал Б.Мөнхтөр нарыг бүлэглэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан гэх хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн юм. 

Өмнө нь шүүгдэгч Д.Жаргалсайхан нь Ковид-19 халдварт өвчин туссаны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүгдэгч Т.Гэрэлт-Одын өмгөөлөгч Ж.Болдбаатар нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүгдэгч Л.Нарантуяагийн өмгөөлөгч Ж.Гантулга нь шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтүүдийг тус тус нотлох баримтын хамт ирүүлсэн байх тул хойшлуулаад байсан бол ийнхүү 10:00 цагт эхэлсэн байна.