УИХ-ЫН ЧУУЛГАН: Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ

УИХ-ЫН ЧУУЛГАН: Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ

Улсын Их Хурлаас Далай ашиглах тухай хуулийг 1999 онд батлан мөрдөж эхэлснээс хойш 2007, 2019 онуудад нэмэлт, өөрчлөлтийг оруулсан байдаг. Тэгвэл энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг болох аж.

Хуулийн төсөл батлагдсанаар далай ашиглах үйл ажиллагааны нэр томьёо болон зохион байгуулалтын тогтолцоо олон улсын жишигт нийцэж, хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагаанд оролцогч талуудын уялдаа, холбоо хамтын ажиллагаа сайжирснаар хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагаа чанаржих, далбааны эзэн улсын хяналт сайжрахаас гадна хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцооны эрх зүйн орчин бүрдэх ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзсэн байдаг.