Увс аймгийн Малчин суманд цас оржээ

Увс аймгийн Малчин суманд цас оржээ

Увс аймгийн Малчин суманд өнөөдөр /2019.09.12/ цас орсон байна. Уулархаг газраар ойролцоогоор 5 см цасан бүрхүүл тогтжээ.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр үүлшинэ, 10 градус дулаан гэсэн ч цас орсноор хүйтэрч эхэлсэн тухай нутгийн иргэд мэдээлж байна.