УДЭТ-ын жүжигчин Ц.Цэлмэг БНСУ-ын киноны гол дүрд тогложээ

УДЭТ-ын жүжигчин Ц.Цэлмэг БНСУ-ын киноны гол дүрд тогложээ

Улсын драмын эрдмийн театрын залуу жүжигчин Ц.Цэлмэг Монгол, Өмнөд Солонгосын хамтарсан “Snow in June” уран сайхны киноны гол дүрийг бүтээжээ. Тэрбээр Өмнөд Солонгосын жүжигчин, дуучин Жон Жин Үн (Jeong Jinwoon)-тэй хамтран тоглосон байна.

БНСУ-ын “Kairos Makers” болон Монголын “Номадиа пикчерс” компанийн хамтын бүтээл болох тус киноны хэвлэлийн бага хурал болж, ерөнхий найруулагч Ким Хён Хёп (Kim Hyung-hyup), гол дүрийн жүжигчид оролцон уран бүтээлийн явц, зураг авалт болон хоёр улсын уран бүтээлчдийн хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгчээ.

“Snow in June” кино нь Монгол, Өмнөд Солонгосын кино уран бүтээлчид хамтран ажилласан бүтээл бөгөөд 2026 оны арваннэгдүгээр сарын 25-наас БНСУ-ын кино театруудаар албан ёсоор нээлтээ хийхээр товлогджээ.