УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Цалингийн хэмжээг тогтоох, итгэлцүүр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа.
Тогтоолын төслийг батлах санал хураалтад 90 гишүүн оролцсоноос 68 нь дэмжсэнээр батлагдсан юм. Ингэснээр Үндсэн хуулийн Цэцийн дарга, гишүүдийн цалин нэмэгдэж байна. Тодруулбал, Үндсэн хуулийн Цэцийн даргын сарын цалин 7.2 сая төгрөг, гишүүнийх 6,995,520 төгрөг болж нэмэгджээ. Үүнээс гадна тэд өдрийн 15 мянган төгрөгийн хоолны мөнгө, 3000 төгрөгийн унааны мөнгө авна. Мөн докторын зэрэг хамгаалсан тохиолдолд үндсэн цалингийн 10 хувь, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл тооцож олгох юм.