"Тавантолгой түлш" ХХК-ийн нүүрс ИЛЧТЭЙ, УТААГҮЙ гэв

"Тавантолгой түлш" ХХК-ийн нүүрс ИЛЧТЭЙ, УТААГҮЙ гэв

“Тавантолгой түлш” компанийн ажилтнууд өнөөдөр мэдээлэл хийж, “Тавантолгой түлш” компанийн түлшний талаарх буруу ташаа ойлголт олон нийтэд тарааж буйг эсэргүүцэн, тайлбар хийлээ.

“Тавантолгой түлш” ХХК-ийн ажилтан Н.Цэрэндорж тус компанийн үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал түлш нь зуух халаахгүй, илчгүй мэтээр тус компанийн ажилчдын хөдөлмөрийг үгүйсгэж буйд харамсаж буйгаа мэдэгдсэн юм.

Олон нийтийн цахим хуудсаар "Тавантолгойн түлш" ХХК-ийн үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал түлш мод шиг асч байгаа хэр нь илчгүй, тортог ихтэй байна гэх мэдээллийг цацсан. Уг мэдээллийг ТВ9 телевизийн "Монгол коммент" нэвтрүүлгээр мэдээлэл болгон цацсан нь байгууллага, бүтээгдэхүүний нэр хүндэд ноцтой халдсан үйлдэл гэж үзэж буйгаа тус компанийн ажилчид хэллээ. Иймд Зөрчлийн тухай хуулийн дагуу хуулийн байгууллагад хандах болсноо мэдэгдэв.

Энэ талаар “Тавантолгой түлш” ХХК-ийн ажилтан Н.Цэрэндорж хэлэхдээ, "Манай нүүрсийг мод шиг асч байгаа хэр нь илчгүй" гэсэн байна. Мод шиг ассан хэр нь илч гарахгүй байна гэдэг ташаа мэдээлэл. Өөрөө түлж үзээгүй хэр нь санаанаасаа зохиомол зүйл бичсэн байна. Түүхий нүүрс асах гэж асар уддаг. Харин манай нүүрс технологийн дагуу боловсруулсан тул хурдан асч 10 минут орчим утаа гараад түүнээс хойш утаа гарахгүй" гэв.