СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хоёр хүүхэд галд өртөж нас барсан харамсалтай хэрэг гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хоёр хүүхэд галд өртөж нас барсан харамсалтай хэрэг гарчээ

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын хоёрдугаар багийн ... тоот гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 08:02 Онцгой байдлын газарт ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 37 дугаар ангийн алба хаагчид 1.8 км зам туулан 08:05 цагт очиход иргэн Ө-ын 4 ханатай гэр шатаж байсныг 33 минут ажиллаж унтраажээ. Уг гал түймэрт У /10 настай, эрэгтэй/, А /5 настай, эмэгтэй/ нар өртөн нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Иргэдийг бага насны хүүхдийг хараа, хяналтгүй орхихгүй байхыг холбогдох албаныхан сануулж байна.