Хүүхдүүдээ гэртэй нь шатаасны дараа амиа хорлосон байж болзошгүй байгаа аж

Хүүхдүүдээ гэртэй нь шатаасны дараа амиа хорлосон байж болзошгүй байгаа аж

Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр суманд иргэн Ө-ийн дөрвөн ханатай гэр шатаж, галд 10 настай эрэгтэй У, 5 настай эмэгтэй А нар өртөж, нас барсан харамсалтай хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл тус хэрэг нь гэр бүлийн маргаанаас үүдэлтэй байж болзошгүй байгаа аж. 

Учир нь хэрэг гарсаны дараа гэрийн эзэн Ө нь амиа хорложээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ө нь эхнэртэйгээ маргалдсаны улмаас дээрх хэргийг үйлдсэн байж болзошгүй байгаа аж. Хэргийг цагдаагийн байгууллагад үргэлжлүүлэн шалгаж байна. Иймд иргэд та бүхнийг ойр дотнын хүмүүстээ тавих хяналтаа сулруулахгүй байхыг анхааруулах үүднээс тус мэдээллийг нийтэллээ.