Өнгөрөгч арваннэгдүгээр сард “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал, УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваагийн өрөөнд АТГ-аас нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн мөнгө хурааж авсан. Улмаар түүнийг 30 хоног цагдан хорьсон. Тэгвэл Д.Хаянхярваа авлигын хэргээ хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр хүсэлт гаргасан гэдэг.
Иймд энэ долоо хоногт Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Д.Хаянхярваад 40.000.000 төгрөгөөр торгох ял, нийтийн албанд томилогдох эрхийг найман жилийн хугацаагаар хасаж, Зорчих эрхийг таван сараар хязгаарлаж шийдвэрлэсэн. Сонирхуулахад, Д.Хаянхярваа нь одоогоос 4 жилийн өмнө МАН-ын даргын сунгаанд У.Хүрэлсүхтэй өрсөлдөж ялагдал хүлээж байв. Тухайн үеийн үйл явдал манай гэрэл зургийн архивт үлджээ.