ШУУРХАЙ: Д.Сүндийн нийтийн албанд томилогдох эрхийг ТАВАН жилээр хасаж, ГУРВАН жилийн хорих ял оноожээ

ШУУРХАЙ: Д.Сүндийн нийтийн албанд томилогдох эрхийг ТАВАН жилээр хасаж, ГУРВАН жилийн хорих ял оноожээ

"Нэткапитал” ББСБ-ыг үүсгэн байгуулагч Д.Сүндий нарт холбогдох хэргийг шүүх хурал энэ сарын 3-ны өдөр болсон билээ. Тэгвэл Д.Сүндийг Нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасаж, гурван жилийн хорих ял оноосон байна.

Мөн Д.Батөгтөгсийг мөн эрхийг таван жилээр хасаж 14 сая төгрөгөөр торгох ялаар, Г.Даваажавыг мөн эрхийг таван жилээр хасаж, дөрвөн жилийн хорих ялаар, Т.Батсайханыг мөн эрхийг таван жилээр хасаж дөрвөн жилийн хорих ялаар шийтгэсэн байна. Хэргийг тодруулбал, 2019 оны гуравдугаар сарын 15 өдөр Д.Сүндий нь энхэр н.Ундрахыг зодож биед нь гэмтэл учруулж, улмаар хохирогч Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл гаргаснаар хэрэг бүртгэл нээн  шалгаж эхэлсэн байдаг. Уг хэрэг УИХ-ын 2020 оны сонгуулийн өмнөхөн олонд ил болж, түүний эхнэр хүчирхийллийн талаар ноцтой баримтуудыг олон нийтийн сүлжээнд дэлгэсэн байдаг.

Тэгвэл уг хэрэг хуулийн байгууллага дээр замхарч, Д.Сүндий цагдаа нарт авлига өгсөн асуудал үргэлжлэн дэгдсэн. Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрсөн ч энэ хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн  нь тодорхойгүй өдийг хүрээд байсан юм.

Нийслэлийн Прокурорын газраас Д.Сүндийд Эрүүгийн хуулийн 22.5-2 дахь хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн” хэргийг зохион байгуулж, хамтран оролцсон гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн.

Хахууль авч, хэргийг нь “цавчиж” өгсөн цагдаагийн хоёр алба хаагч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналыг НПГ-ын хяналтын прокуророор дамжуулан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан юм.

Улмаар 2020 оны аравдугаар сарын 26-нд Д.Сүндий, Д.Баттөгс, Т.Батсайхан, Г.Даваажав нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг нь хийгээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаах захирамжийг шүүгч С.Сэржмядаг гаргасан. Үүнийг нь эсэргүүцэн НПГ-аас нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсаныг тус шүүх энэ оны нэгдүгээр сарын 28-нд хэлэлцээд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасан байдаг юм.