ТОДРУУЛГА: Зодуулсан гэх хоригдол 2017 онд авто осолд орж, гэмтсэн. Тэр гэмтэл нь сэдэрч эмнэлэгт хэвтсэн

ТОДРУУЛГА: Зодуулсан гэх хоригдол 2017 онд авто осолд орж, гэмтсэн. Тэр гэмтэл нь сэдэрч эмнэлэгт хэвтсэн

ШШГЕГ-ын харьяа хорих ангид хоригдож байсан хүмүүжигчийг хорих ангийн ажилтнууд зодож, дунд чөмгийг нь хугалсан гэх мэдээлэл гараад буй.

Тодруулбал, ШШГЕГ-ын харьяа 405-р ангид хоригдож байсан 25 настай хүмүүжигч Б-ын дунд чөмөг хугарч, эмнэлгийн байгууллагад хандсан байна. Харин түүнийг тус хорих ангийн ажилтнууд зодсоны улмаас яс нь хугарсан гэх. 

Тэгвэл энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Хүмүүжигч Б нь энэ оны долоодугаар сард Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйл буюу их хэмжээний мөнгө залиласан хэрэгт холбогдож, шүүхээс 2.6 жилийн хорих ял шийтгүүлсэн. Улмаар энэ оны аравдугаар сард Хорих 405 дугаар ангийн аж ахуйн албанд ирж, ажиллаж байсан. Хүмүүжигч нь 2017 онд авто осолд орж гэмтэл авч байсан бөгөөд улмаар эл гэмтэл сэдэрч, аравдугаар сард Хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байдаг. Харин хуулийн байгууллагад "Хорих ангийн ажилтнуудад зодуулсан" гэж гомдол гаргасан юм шиг байна" гэх мэдээллийг өглөө. Тус хэргийг өдгөө Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм байна. 




Өнөөдөр морь өдөр

15 цагийн өмнө