ХОМ: ШЕЗ-ийн шинэ дарга Д.Зүмбэрэллхам жилийн 27 сая 275 мянган төгрөгийг ОРЛОГОТОЙ

ХОМ: ШЕЗ-ийн шинэ дарга Д.Зүмбэрэллхам жилийн 27 сая 275 мянган төгрөгийг ОРЛОГОТОЙ

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн дагуу шинээр байгуулагдсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн анхдугаар хуралдаан өчигдөр болж, ШЕЗ-ийн 12 дахь даргаар Д.Зүмбэрэллхамыг олонхын саналаар сонгосон билээ. 

Тэгвэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинэ дарга Д.Зүмбэрэллхамын өнгөрсөн оны хөрөнгө орлого болон товч намтарыг танилцуулж байна. 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхамын жилийн орлого 27 сая 275 мянга бол гэр бүлийн орлого нь 5 сая 800 мянга аж. Мөн тэрбээр нэг нийтийн орон сууц, нэг зуслангийн байшинтай юм байна. 

Мөн 205 сая төгрөгөөр үнэлэгдэх суудлын жижиг машин,Volkswagen, Passat- 1,Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser 200-нэгтэй бол 150 сая төгрөгийн хадгаламжтай хэмээн хөрөнгө орлогоо мэдүүлжээ.  Тэгвэл түүний товч намтарыг хүргэж байна.

Товч намтар:

  • Дорждамбын Зүмбэрэллхам

Боловсрол

  • 1979-1984 онд ОХУ-д Мөрдөн байцаагчийн дээд сургууль, эрх зүйч /бакалавр/,
  • 2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан.

Ажлын туршлага

  • 1984-1992 онд Өмнөговь аймаг болон Мөрдөн байцаах газар, Мөрдөн байцаах газрын Октябрь дүүрэгт мөрдөн байцаагч, мөрдөн байцаах тасгийн дарга,
  • 1992-2006 онд Цагдаагийн дээд сургууль, Цагдаагийн академид багш, арга зүйч, хичээлийн эрхлэгч, дэд захирал, тэргүүн дэд захирал,
  • 1999-2002 онд Хуульчдыг давтан сургах төвийн багш,
  • 2006-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх,
  • 2008-2013 онд Төрийн албаны зөвлөлийн дарга,
  • 2013-2017 онд Элчин сайд,
  • 2018-2019 онд УИХ-ын Тамгын газарт ТББХ-ны зөвлөх, ахлах зөвлөх,
  • 2019-2021 онд Төрийн албаны зөвлөлийн гишүүн,
  • 2021 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдрөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар тус тус ажиллаж байна.



Өнөөдөр морь өдөр

15 цагийн өмнө