“Үг хэлэх эрх чөлөөний өнөөгийн байдал” уулзалт өнөөдөр болох ажээ

“Үг хэлэх эрх чөлөөний өнөөгийн байдал” уулзалт өнөөдөр болох ажээ

Монгол улсын Үндсэн хуулийн 16.16-д “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно” гэж заасан ч үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг хуулийн байгууллага торгож, шийтгэх тохиолдол нэмэгдэж байна гэж иргэд шүүмжлэх болоод байна.

Иймд УИХ-ын зарим гишүүд “Жагсаал цуглааны тухай хууль”-нд нэмэлт өөрчлөлт оруулж, УИХ дээр “нээлттэй сонсгол” хийнэ гэдгээ мэдэгдсэн.

Тэгвэл энэхүү нээлттэй сонсголтой холбогдуулж, Г.Ганбат тэргүүтэй зарим иргэд нийлж, “Үг хэлэх эрх чөлөө” уулзалт, ярилцлагийг өнөөдөр /2021.12.12/ “Пума Имперал” зочид буудалд 12 цагт зохион байгуулахаар болжээ.  




Өнөөдөр морь өдөр

16 цагийн өмнө