Шүүхийн сахилгын хороо зургаан удаагийн зөвлөгөөнөөр дараах асуудлыг хэлэлцэн баталжээ

Шүүхийн сахилгын хороо зургаан удаагийн зөвлөгөөнөөр дараах асуудлыг хэлэлцэн баталжээ

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн дагуу шинээр байгуулагдсан Шүүхийн сахилгын хороо 2021 оны арваннэгдүгээр сарын 18-нд бүрэн бүрэлдэхүүнээрээ бүрдэж, үйл ажиллагаагаа хэрэгжүүлж эхэлсэн.

Тус хорооны 2021 оны арваннэгдүгээр сарын 29-ний зөвлөгөөнөөр гишүүн, хууль зүйн ухааны доктор, дэд профессор Думбурайн Мягмарцэрэн олонхын санал авч, Шүүхийн сахилгын хорооны даргаар сонгогдсон. 

Дашрамд сануулахад Монгол Улсын Шүүхийн тухай хуульд тус хороо нь шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий бие даасан байгууллага байхаар хуульчилсан бөгөөд орон тооны 9 гишүүнтэй. 

Тодруулбал 2021 оны аравдугаар сарын 11-ний “Нийт шүүгчийн анхдугаар чуулган”-аас Г.Цагаанцоож, О.Номуулин, С.Энхтөр, Б.Сугар нарын дөрвөн шүүгч гишүүн нь сонгогдсон. Харин тус хорооны шүүгч бус таван гишүүнийг УИХ нээлттэй сонгон шалгаруулж, арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн 92 дугаар тогтоолоор Д.Ариунтуяа, Ц.Давхарбаяр, Д.Мягмарцэрэн, Х.Хашбаатар, Д.Эрдэнэчулуун нарыг тус тус томилсон. 

Тус хороо өнгөрсөн хугацаанд нийт 6 удаагийн зөвлөгөөн зохион байгуулсан. Эдгээр зөвлөгөөнөөр Сахилгын хорооны зөвлөгөөний дэг, Сахилгын хэрэг, өргөдөл, мэдээлэл, гомдол, эсэргүүцэл, санал хүсэлт хүлээн авах, хуваарилах болон сахилгын хэрэг хянан шийдвэрлэх гишүүн, бүрэлдэхүүнийг томилох журам, Сахилгын хорооны ажлын албаны дүрэм, зарим шийдвэрийн загвар зэргийг баталсан байна.

  

Эх сурвалж: Шүүхийн сахилгын хороо




Өнөөдөр морь өдөр

13 цагийн өмнө