Малын эрэлд яваад сураггүй болсон иргэнийг зургаан хоног эрэн хайж байна

Малын эрэлд яваад сураггүй болсон иргэнийг зургаан хоног эрэн хайж байна

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Эргэл багийн “Хойд жаргалант” гэдэг газар тус сумын харьяат иргэн А арванхоёрдугаар сарын 01-ний өдрийн 15:00 цагийн орчим мотоциклоор малын эрэлд яваад сураггүй болсон тухай дуудлагыг энэ сарын 07 /2021.12.07/-ны өдрийн 08:00 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

Ингээд дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 33 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн А /33 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн 08:00 цагаас 17:30 цаг хүртэл зохион байгуулсан түүнийг олоогүй байна. Иймд өнөөдөр өдрийн 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.