БНСУ-д суугаа элчин сайд Н.Эрдэнэтуяаг эгүүлэн татах саналыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүргүүлжээ

БНСУ-д суугаа элчин сайд Н.Эрдэнэтуяаг эгүүлэн татах саналыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүргүүлжээ

БНСУ-д суралцдаг Монгол охин хүчирхийлэлд өртсөн асуудлаар БНСУ-д суугаа Элчин сайд Н.Эрдэнэтуяа болоод тус улсын Пусан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяа нарыг эргүүлэн татах шийдвэрийг ГХЯ-наас гаргасан гэх мэдээлэл байна.

Тодруулбал, Гадаад харилцааны яамнаас Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайд Н.Эрдэнэтуяаг эгүүлэн татах саналыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнгөрсөн баасан гараг/2021.12.10/-т хүргүүлжээ.  Харин Консул Ц.Өнөрзаяаг эгүүлэн татах шийдвэрийг Төрийн албан зөвлөлийн салбар хуралдаанаар гаргасан бөгөөд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга тушаал гаргаж, эгүүлэн татсан байна гэх мэдээлэл байна.