СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иргэдийн хувийн бичиг баримтыг ашиглан хулгайн эд зүйлсээ борлуулдаг этгээдийг баривчилжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иргэдийн хувийн бичиг баримтыг ашиглан хулгайн эд зүйлсээ борлуулдаг этгээдийг баривчилжээ

Энэ оны байдлаар нийслэлийн хэмжээнд хулгайн 2970 гэмт хэрэг бүртгэгдсэнээс удаа дараа давтан хэрэг үйлдэж, иргэдийн хувийн бичиг баримтыг ашиглан хулгайн замаар олж авсан эд зүйлсээ зарж борлуулдаг этгээдийг олж баривчилжээ.

Тодруулбал, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид иргэн Б-г Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлэнгэ худалдааны төв рүү хууль бусаар нэвтэрч гар утас, бугуйн цаг зэрэг эд зүйлс хулгайлж, 23 сая төгрөгийн хохирол учруулж, гэмт хэргийн замаар олж авсан эд зүйлсээ иргэдийн гээгдүүлсэн бичиг баримтыг ашиглан зарж борлуулсан нь тогтоосон байна. Тус хэрэгтэн өмнө нь гурван удаагийн ял шийтгэл эдэлж байсан мөн зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл эдэлж байх хугацаандаа хэргийг үйлдсэн байна.

Иймд иргэд хувийн бичиг баримтаа хаяж, үрэгдүүлсэн тохиолдолд шуурхай цагдаагийн байгууллагад бүртгүүлэхийг анхааруулж байна.




Өнөөдөр хонь өдөр

34 минутын өмнө